Tamiraa’s Weblog

March 11, 2008

Hello world!

Filed under: Uncategorized — by tamiraa @ 8:59 am

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!

2 Comments »

  1. Hi, this is a comment.
    To delete a comment, just log in, and view the posts’ comments, there you will have the option to edit or delete them.

    Comment by Mr WordPress — March 11, 2008 @ 8:59 am

  2. “Эрээс алдуурсан эм”

    Бодлогын судлаач Ч.Тамир
    Монгол эрэгтэйн идеал нь юу вэ? гэсэн асуултанд гүндүүгүй, томоотой, хээгүй гэж хариулахыг сонслоо. Тодруулбал баргийн юмыг тоодоггүй, цаг барьдаггүй, тэнэгдүү гэсэн ойлголт бууж байх шиг. Харин монгол эмэгтэйн идеал нь цэвэр ичимтгий, даруухан байх гэнэ. Хүнтэй үг солих нь байтугай эгцэлж ч хардаггүй хүүхнүүд хаяахан хөдөө гадаа явахад тааралдана. Харилцааны комплекстой гэж ч хэлж болохоор. Хамгийн сайн хүүхдийг дуулгавартай, томоотой, үгэнд сайн ордог байх гэж тодорхойлно. Бие даасан үзэл байхгүй, хүний хэлснээр л явдаг, багшийн хэлснийг туйлын зөв гэж ойлгодог хүүхдийг ийм л үзлээр бид үйлдвэрлэдэг байлаа. Товчоор хэлбэл гадныхан монголчуудыг гэнэн, цайлган, зочломтгой, итгэмхий гэж нийтлэг дүгнэдэгийн учир ч эндээс тайлагдана. Уламжлалт ийм менталитетийг ойлговол нүүдэлчид бид яагаад иргэн болж чадахгүй байгаагийн шалтгаан бий. Чухамдаа ийм л үзлийн үүднээс адгийн тэнэг авгайгаа магтана, эмэгтэй хүн урт үстэй ухаан богинотой, эр муу ч эмийн дээр гэх зэрэг цэцэрхэл, зүйр үгс зохиогдсон бөгөөд сүүлийн үед төрөө мэдэхээр эрээ мэд гэх мэтчилэн улам ч баяжих янзтай боллоо. Үүнийг сонссон хүмүүс эхлээд бахаа ханатал инээнэ, дараа нь баахан ярина ингээд л болоо юу? Сүүлийн үед ярьж бичих болсон нэр дэвшигч эмэгтэйчүүдийн 30 хувийн квотын асуудал зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг нөхөргүй, хэдэн хүүхэн албан тушаал хөөцөлдөөд байгаа ч юмуу, эсвэл зүгээр л гадны байгууллагууд л монголд хүчээр тулгаад байгаа асуудал төдий юм уу?
    Монголд реформ хэрэгтэй байна. Улс төрийн системд реформ хийхэд порпорционал систем, эмэгтэйчүүдийн квот, гишүүнчлэлгүй нам, намын харьяалалгүй төрийн албан хаагч гэх мэт олон алхмыг эхлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд гарч ирснээр бүх юмыг орвонгоор нь өөрчлөнө гэж би хэлэх гээгүй, гэхдээ энэ нь улс төрийн системийг шинэчлэх олон ажлын нэг болно гэдэгт би итгэдэг. Намуудын шийдвэр гаргах үйл явц хаалттай байна, тиймээс сонгуульд нэр дэвшигчийг тодруулахад 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байна гэсэн хуулийн заалт тун чухал байлаа. Буруу ойлгож болохгүй, будилах хэрэггүй, энд зөвхөн нэр дэвших тухай ярьж байгаа болохоос биш шууд сонгуулно гэж заагаагүй, 30-аас доошгүй гэсэн болохоос биш дээш байж болохгүй гэж хэлээгүй. Тийм ч учраас манайд туслагч донорууд энэ асуудалд тун ч их анхаарал тавьж байгаа. Бид ийм үзэл санаанаас татгалзаж НҮБ, Олон улсын Парламентийн холбоо, БНОУХ зэрэг байгууллагуудыг тоохгүй байж болно. Бид нэгдэж орсон Хүний эрхийн, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай, Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах конвенцоос ичихгүй ухарч болно. Гэхдээ эмэгтэйчүүдийн квотыг хасахын тулд өөрсдөө баталсан Мянганы хөгжлийн зорилт, тэр ч байтугай дөнгөж жил болж байгаа Сонгуулийн хуулиа хуйвалдан өөрчилж эрээ цээргүй загнаж болохгүй.
    Эмэгтэйчүүдийн квот ба Иргэний ардчилал. АНУ-ын үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтийн дагуу америкийн эмэгтэйчүүд нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд тэгш эрхтэй байх ёстой гэсэн үзэл санаа эхэлж амжилт олтол багагүй хугацаа өнгөрчээ. ХХ зууны дунд үеийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн нь арьс өнгөөр ялгаварлах үзэл, үндэсний цөөнхийн эрх зэрэг ойлголттой зэрэгцэн гарч ирсэн иргэний ардчиллын давалгааны үр дүн юм. Тиймээс монголын ардчиллыг бэхжүүлэхэд түлхэц болох хийх шаардлагатай ажлуудын нэг нь эмэгтэйчүүдийн квот мөн. 1990 онд нэгэнт сонгосон сонгуулийн ардчиллыг өнөөдөр иргэний ардчилал болгож гүнзгийрүүлэх, цаашид энэ замаар бид туйлбартай хөгжих эсэх нь ч гэсэн эмэгтэйчүүдийн квоттой холбоотой. Өнөөдөр дэлхий ертөнц ардчилагдаж АНУ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж ч магадгүй байна, Германд эмэгтэй канцлер ажилаж байна, тэр ч бүү хэл азид эмэгтэй ерөнхий сайд аль хэдийн сонгогдчихоод байна. Үүнийг эс тоон эрээс алдуурсан эмийн тухай ярин монгол эмэгтэйчүүдээ гоочлон суух нь инээдэмтэй хэрэг биш гэж үү? Хамгийн хоцрогдсон, шашны, авторитар дэглэмтэй орнуудад эмэгтэйчүүдийн асуудлыг гэр бүл дэх эр эмийн харилцааны тухай яриагаар сольдог. Дэлхий ертөнц ардчиллын замаар замнаж явахад бид дахин сонгогдохын тулд юу ч хийхээс буцахгүй үеэ өнгөрөөсөн улс төрчидтэй үлдчих вий дээ.
    Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг. Бодлогод иргэдийг өргөнөөр оролцуулах эрмэлзэл нь эмэгтэйчүүдийн квоттой холбоотой юм. Ийм арга хэрэгслийн нэг нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдал. Францын алдарт судлаач М.Дювержегийн “Эмэгтэйчүүдийн улс төрийн үүргийг тайлбарласан онол” хэмээх алдартай судалгаа хийгдсэнээс хойш дэмжлэг бол басамжлал, эмэгтэйчүүд өөрсдийгөө дэмждэггүй, тэд өөрсдөө л буруутай гэх зэрэг явган яриа онолын хувьд бүрэн няцаагдсан. Тэрээр эмэгтэйчүүд мөнгө, эрх мэдлээр нь ялгаварладаг хаалттай намуудаас яаж ийгээд нэр дэвшээд гараад л ирвэл сонгогчид тэднийг дэмжихдээ хүйсээр ялгаварладаггүйг нотолсон. Манайд болж өнгөрсөн сонгуулиудын дүнгээр ч гэсэн энэ нь батлагдсан. Тэгэхлээр асуудал нь эмэгтэйчүүдийг хүчгүй гэж басамжлан үздэг хоцрогдсон улс төрчдөд байдгаас биш сонгогчдод байдаггүй ажээ. Тэгээд ч хүчтэй гэдгээ эрх мэдэлтэй, мөнгөтэй, сонгогдохын тулд ямар ч луйвар хийхээс буцдаггүй хүмүүсээр төлөөлүүлдэг нь анзаарагддаг. 2004 онд сонгуулийн дараа сонгуулийн булхайн тухай цуврал өгүүллийг “Өнөөдөр” сонинд анх удаа бичиж энэ асуудлыг хөндөж байхад нэртэй нэгэн социологич намууд нэр дэвшүүлэх үеийн булхайг чи дурдаагүй байна гэж шүүмжилж билээ. Тиймээс бид өөрсдөө ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй, эсвэл ядмаг ойлгоцынхоо хүрээнд л гал тогоондоо квотыг тайлбарлаад л суугаад байж болохгүй байх нь.
    Дараагийн 10 жилд бид гүндүүгүй, цэвэр ичимтгий монгол мөрөөдөл, эхнэрээсээ айдаггүй эрийн бахархал, үеэ өнгөрөөсөн улс төрчидтэй үлдэх үү, эсвэл бусдын л жишгээр иргэний ардчиллын замаар урагшлан хөгжих үү гэдгээ сонгох цаг болсон. Энэ асуудлаар хоёрдмол байр суурь гэж байхгүй. Яг үнэндээ дээр өгүүлсэн зүйлс бол эмэгтэйчүүдийн квотыг эсэргүүцэгчдийн шалтаг л болохоос харин цаад бодитой шалтгаан нь албан тушаал дээрээ сонгогдохын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон улс төрчдийн ашиг сонирхол юм. Уг нь энийг л ашиг сонирхлын зөрчил гэж хэлдэг бөгөөд энэ зөрчил илрэхээрээ ардчилсан гэж өөрсдийгөө хэлдэг нам нь коммунист болоод, харин ху нам нь дэвшилтэт хүчин болж солигдох юм даа.
    Эцэст нь 1995 онд “Монголын эмэгтэйчүүд” эвсэл анх байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл бодитой амжилт олоогүйн шалтгаан юу вэ? Миний бодлоор бид үеэ өнгөрөөсөн улс төрчдөд хэтэрхий их найдаад байгаа юм биш үү. Би ганцаараа эмэгтэйчүүдэд бусдаас илүү хайртай гэж үүнийг бичсэнгүй, би эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү гэж нотлох гээгүй, гэхдээ бас дутуу ч гэж үздэггүй, би монголчууд цаашдаа иргэний ардчилалын замаар явна гэдэгт итгэдэг учраас энэхүү өгүүллийг бичлээ.
    2008 оны 3-р сарын 7.

    Comment by tamiraa — March 11, 2008 @ 9:15 am


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Theme: Toni. Blog at WordPress.com.

Follow

Get every new post delivered to your Inbox.