Tamiraa's Weblog

ТА МОНГОЛЫН ИРГЭН БИШ.
ТА МОНГОЛЫН ИРГЭН БИШ.

(Гадаадад суугаа монголчуудад хандсан ил захидал)

www.tamir.mn

1. Захидлын тухай. 2008 оны 3-р сарын 23-ны өдөр Цахим өртөөнөөс ирсэн нэгэн мэйлийг уншлаа. Захидлыг гадаадад суугаа монголчуудад зориулан бичсэн бөгөөд та монгол улсын иргэн мөн үү? гэсэн асуулт тавиад гадаад дахь монголчуудыг сонгуульд оролцуулах тухай хуулийн заалтыг УИХ нэмэлт өөрчлөлтөөр хассаныг эсэргүүцжээ. Тэгээд санаа зовж явдаг хүний хувьд санал солилцохоор шийдлээ.

2. Шинэ хууль. 2004 оноос л гадаадад суугаа монголчуудыг сонгуульд оролцуулах асуудал нэлээд эрч хүчтэй хөндөгдөж эхэлсэн. Улмаар сонгуулийн өмнө ба сонгуулийн дараа сонгуулийн хуулийг шинэчлэх шаардлагатай тухай хэлэлцүүлгийг эхлүүлж эл сэдвээр олон нийтлэл, нэвтрүүлэг гарсан юм. Захидлыг бичигч миний бие ч гэсэн бүр 2002 онд улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтын тухай “Шинэ толь” сэтгүүл дээр, 2004 онд сонгуулийн өмнө “Сонгогчийн зан үйл, тойргийн хэв шинж, шилжих хөдөлгөөн”, сонгуулийн дараа “Булхайтай ардчилал”, 2005 онд “Хүний эрх ба сонгууль” зэрэг цөөнгүй өгүүллийг Өнөөдөр сонин, форумын вэб сайтуудад нийтлүүлж байв.(www.forum.mn) Мөн уг асуудлаар явагдсан ТВ-ийн болон ОУ-ын байгууллагуудын хэлэлцүүлэгт судлаачийн хувиар идэвхтэй оролцсон, тухайлбал 2005 оны 5-р сарын 13-ны өдөр ННФ дээр болсон Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэгтэй хийсэн хэлэлцүүлэгт “гадаадад амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцуулах тухай” хэлсэн саналын тэмдэглэлийг одоо ч сайтнаас нь үзэж болно. Ингэж сонгуулийн хуулийг өөрчлөхөд ямар нэгэн байдлаар оролцсон олон хүний нэг гэдгээ дашрамд дурдах нь даруу биш ч санагдаж байж магадгүй. Чухам ийм олон хүмүүсийн хүсэл санаачлагаар сонгуулийн хуульд “Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй”, “Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална” гэсэн заалтыг тусгаж 2005 оны 12-р сарын 29-ний өдөр баталсан билээ.

3. Хуйвалдаан. УИХ дахь АН-ын З.Энхболд, МАХН-ын Р.Нямсүрэн нарын гишүүд зөвшилцөн санал оруулснаар 2007 оны 12-р сарын 21-ний өдрийн (баасан гариг байв) БХ-ны хурлаар огт хэлэлцэлгүй санал хурааж, улмаар 12-р сарын 26-нд (дараагийнх нь лхагва гариг) УИХ-ын чуулганд оруулж иржээ. Нэгдсэн хуралдаанаар мөн л асуудлыг огт хэлэлцэлгүйгээр дээрх хоёр заалтыг, мөн  “Эмэгтэйчүүдийн квот”-ын тухай заалтыг хассан юм. Ингэж ажлын гурав хоногт хэдэн мянган сонгогчийн эрхийг хассан шийдвэр гарсан бөгөөд парламент бүх асуудлыг ийм хурдаар шийддэг бол монголчууд их л хурдан хөгжих байсан, хэрвээ бүх асуудлыг ингэж огт хэлэлцэлгүйгээр хуйвалдаж шийддэг бол мөн ч аюултай юм.  Шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан иргэд үүнийг анхаарахгүй өнгөрнө гэсэн тооцоо нь ч зөв байв. Нэгдсэн чуулганы өмнө намын бүлгүүд далд тохирсон байсан учир ядаж санал ч асуусангүй шууд батлах санал гаргахад арга ядсан эмэгтэй гишүүд хурлыг хаяж гарав. Өмнөөс нь ичиж үхмээр эрээ цээргүй ийм үйлдлийг ажиглаж суухад хүртэл амар байгаагүй юм. Удалгүй Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос зохиосон мартын баярын хурлын гол илтгэлийг З.Энхболд тавьж эмэгтэйчүүдэд барьсан бэлгээ онолын хувьд тайлбарласан юм.

4. Сонгуулийн реформ зогсов. Үүнтэй зэрэгцэн сонгогчдод мөнгө тараагаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд порпорциональ системийг сонгох санаачилгыг урьд нь үргэлж эсэргүүцэж байсан МАХН анх удаа дэмжив. Харин АН өмнөх байр сууринаасаа ухарч жадлан эсэргүүцэв. Энэ үед л цахим өртөөнийхний дуу хоолой дөнгөж цухуйв. Порпорциональ системийг санаачилсан Э.Бат-үүл тэргүүтэй гишүүд намын бүлгээсээ банга хүртэн дуугаа хураалаа. Нэг бол Э.Бат-үүлийн яриад байсан ардчилалд тулгарах аюул нь гэнэт алга болсон, эс бөгөөс ардчилсан намын зөвлөл Э.Бат-Үүлийг нухчин дарснаар МАХН-ын удирдах зөвлөлтэй ижилхэн болсноо харуулав. Өөрсдөд нь хамаагүй юм байдаггүй онолчид хүртэл энэ тухай дуугүй байх нь дээр гэж үзэв. Судлаач Д.Баярхүү, эдийн засагч З.Батболд, тоймч А.Баатархуяг, МАХН-ын Т.Гантулга гээд цөөхөн сэхээтнүүд л зоригтой дэмжсэн юм. Мэдээж эмэгтэйчүүдийн сүлжээ тууштай байж гар хумхин суусангүй, квотыг хассан өдрөөс нь эхлээд л тэмцлээ өрнүүллээ. Анх удаа С.Оюун, Д.Арвин, Б.Мөнхтуяа, Б.Туяа нар хурал хаялаа. Эмэгтэй гишүүд дотор парламентын гишүүний энд хүрэхгүй хүмүүс бий. Гэхдээ тэд өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэж байгаа учраас би тэднийг хүндэтгэдэг юм. Тийм ч учраас квотыг дэмжиж “Эрээс алдуурсан эм” гэдэг өгүүллийг тэрлэсэн, эмэгтэйчүүд зогсохгүй, тэд одоо гарын үсэг цуглуулж, хэвлэлийн бага хурал хийж байна.

5. Харин та нар юу хийв? Харин одоо би гадаадад суугаа монголчуудаас “Та нар өөрсдийнхөө сонгуулийн эрхийг олж авахын төлөө юу хийсэн юм бэ?” гэж асуух цаг болсон гэж бодож байна. СЕХ, УИХ-ын даргад захидал бичээд л асуудал шийдэгдчихнэ гэж найдвал дэндүү гэнэн хэрэг. Аль эсвэл зүгээр комьютерийнхээ ард нуугдаж өөрсдөөс нь өөр хүн ордоггүй сайтандаа гомдлоо бичээд л, монголд ёстой найдвар алга байна гэж дүгнээд л гүйцээ юу? Хамгийн өндөр боловсролтой, хамгийн идэвхтэй, хамгийн иргэнлэг, хамгийн ардчилсан гэж итгэл найдвар тавьдаг хүмүүс өөрсдийнх улс төрийн эрхийг булааж авсан хүмүүсийн эсрэг хийж чадах зүйл ердөө л энэ үү? Ганцад суугаа хулгайч хүртэл шүүхээр ёсчлогдоогүй учраас сонгуульд саналаа өгдөг юм шүү дээ. Та нар минь тэд нараас дор гэж үү? Хэнд юуг найдаад суугаа чинь гайхалтай байна. Өнөөдөр та нарыг эрх мэдэлтнүүд сонсохгүй, яагаад гэвэл та нар сонгогч биш, та нар санал өгөхгүй учраас. Тиймээс та бүхний нэг номерын зорилт бол монголыг хөгжүүлэх биш, монголоо аврах бүр ч биш, эхлээд өөрсдийнхөө сонгуулийн эрхийг олж авах юм. Сонгуулийн эрхээ олж авч сонгогч болсны дараа л та нарыг анхаарна, ядаж тоог чинь гаргана, дараагийн төвшний яриа өрнөнө.  Ингэж байж л та нар монголоо, иргэний ардчиллаа хамгаална. Монголын элчин сайдын яамныхан чухамдаа монголчуудаа хүн гэж тоодоггүйн цорын ганц шалтгаан ч энд бий.

6. Худалдагдсан ардчилал. Хувьсгалт намынхан ба эксардчилагчид нийлж өөрсдөдөө ашигтай бүхний төлөө улайрч реформоос ухарч байна. Нэг нь гадаадад суугаа монголчуудыг санал өгүүлэхгүй байх хүсэлтэй байхад, нөгөөх нь эмэгтэйчүүдийн квотыг хасах хүсэлтэй аж. Тиймээс яг үнэндээ Ардчилсан намын удирдлага та нарын саналын эрхийг МАХН-д эмэгтэйчүүдийн квотоор зарчихсан юм. Уг нь тэд 2004 онд мөрийн хөтөлбөртөө үүнийг амлаж байсан юм. Тухайлбал “Эх орон-Ардчилал”-ын сурталчилгааны сонин дээр “Гадаадад байгаа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангана” гэсэн бол МАХН ч гэсэн үүнийг дэмжинэ гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Амлалтаа мартлаа, баталсан хуулиасаа ч ухарлаа, ардчиллаар панз хийлээ.

Сонгуулийн мөрийн хөтөлбөр ба хуулинд зааснаасаа урвасан хоёр нүүр гаргасан гишүүдийг нийтэд зарлаж байна	Намын харьяалал

1	Д.Дондог /ТББХ-ны дарга/	МАХН

2	З.Энхболд /хуулийн төсөл санаачлагч/	АН

3	Р.Нямсүрэн /хуулийн төсөл санаачлагч/	МАХН

4	Э.Бат-Үүл 	АН

5	М.Энхсайхан	ҮШН

6	Д.Идэвхтэн		МАХН

7	С.Баярцогт	АН

8	Ц.Нямдорж	МАХН

9	С.Ламбаа	АН

10	М.Зоригт	ИЗН

11	Т.Бадамжунай	МАХН

12	Р.Бадамдамдин	МАХН

13	Д.Насанжаргал	МАХН

14	Р.Раш	МАХН

15	Ж.Гүррагчаа	МАХН

16	Д.Лүндээжанцан	МАХН

Нийт МАХН   	10/62.5

АН+ИЗН+ҮШН 	4+1+1/6/37.5

Цахим өртөөнийхөн захидалдаа сонгуулийн мөрийн хөтөлбөр ба хуулинд зааснаасаа урвасан, хоёр нүүр гаргасан гишүүдийг нийтэд зарлажээ. Тэдний дотор цагтаа ардчиллын төрх болж байсан М.Энхсайхан, Э.Бат-Үүл нар хүртэл орчихсон байхад алдагдсан үеийн тод томруун жишээ болсон Р.Нямсүрэн, Д.Дондог нартай юу ч ярихав дээ. Хийсэн үйлдлийнхээ төлөө хэзээ ч хариуцлага хүлээж үзээгүйгээрээ алдагдсан үеийнхэн ижилхэн дээ. Гайхалтай нь Ерөнхийлөгч  нэмэлт өөрчлөлтөнд хориг тавьж ардчилагдаж байгаагаа нотоллоо. Одоо Польш шиг хэн нь коммунист, хэн нь ардчилагч гэдэг нь хүртэл мэдэгдэхээ болилоо. Та нар ийм хүмүүст эх орныхоо хувь заяаг хаяад үлдээх гэж байна уу? Аль эсвэл та бүхэн өөрсдийнхөө төлөө тэмцэх гэж байна уу? Яг үнэндээ та нарын сонгуулийн эрхийн төлөө та нараас илүү сайн тэмцэх хүмүүс байхгүй шүү дээ.

7. Шүүмжлэгч үү, Оролцогч уу? Шуудхан хэлэхэд би та нарын тэмцлийг олж харахгүй байна. Та бүхэн шүүмжлэгч байх уу, оролцогч байх уу гэдгээ сонгох цаг болсон. Та нарын улс төрийн эрхийг чинь хасч хоригдлоос доор болгоод байхад чинь бид улс төржихгүй гээд л суугаад байх юм уу. Орон гэрт хулгайч орчихоод байхад улс төржиж болохгүй гээд комьютерээ хараад суугаад байх юм уу? Нэгэнт хууль батлагдсан л бол бүх зүйл дууссан биш харин эхэлж л байгаа хэрэг шүү дээ. Юуны өмнө “Гадаадад амьдарч байгаа монголчуудад сонгуулийн эрхийг хамгаалах” хөдөлгөөнийг санаачлах нь тун чухал байна. Тэгээд та нар нэвтрүүлэг хийж болно, нийтлэл бичиж болно, дээрх гишүүдэд саналаа өгүүлэхгүй байх компани өрнүүлж болно, ар гэрийнхэндээ захиж болно, захиагаар булж болно, мөрийн хөтөлбөр боловсруулагчдад шахалт үзүүлж болно. Үндсэн хуулийн цэц, “Хүний эрхийн комисс”-д хандаж болно, уг нь үндсэн хууль та нарын талд байгаа шүү дээ. Ямар боловч би итгэж байна, та нар амжилтанд хүрнэ. Зуу хол давсан мянган хүнийг төлөөлсөн тэмцэл амжилт олох л учиртай. Тиймээс та нар монголын ирээдүй мөн юм бол ЗОЧИН шиг биш ЭЗЭН хүн шиг л байгаа ч дээ. Монгол орон өнөөдөр асар их ашигт малтмал, их гүрнүүдийн ашиг сонирхолд өртөж урьд нь хэнд ч тоогддоггүй ч өөрийн жамаараа хөгжиж байсан ардчиллын ололтуудаас ухарч ч болзошгүй байна. Ашигт малтмал ардчилал хоёрын аль нэгийг сонго гэвэл эхнийхийг нь сонгох хүмүүсээр монгол орон дүүрчихээд байна.

8. Та монголын иргэн биш. Ирсэн захидал асуултаар төгсжээ. Асуултанд шуудхан хариулбал та нар монголын иргэн биш. Хаанахынх гэдгийг нь мэдэхгүй ч лав л монголынх биш. Тийм учраас эх орондоо ирээд сайхан амьдрах мөрөөдлөөр жигүүрлэж Солонгост 4 жил хөлсөө урсгаж байгаа эрэгтэй дүү минь ч монголын иргэн биш, хүний зэрэгтэй боловсролтой болохоор Австрид сурдаг охин дүү минь ч монгол биш. МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ТА НАРЫГ ИРГЭН БИШ ГЭЖ БАТАЛЖ БАЙХАД элчингийнхэн та нартай нохойноос доор харьцах нь зөв шүү дээ. Та өөрийнхөө төлөө ихийг хийсэн байх, ХАРИН МОНГОЛЫН ИРГЭН БАЙХЫН ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН ЮМ ВЭ?

2008 оны 3-р сарын 23.

Хүндэтгэсэн

Ч.Тамир, Бодлогын судлаач, МУИС-ийн багш

“Эрээс алдуурсан эм”
Бодлогын судлаач Ч.Тамир

Монгол эрэгтэйн идеал нь юу вэ? гэсэн асуултанд гүндүүгүй, томоотой, хээгүй гэж хариулахыг сонслоо. Тодруулбал баргийн юмыг тоодоггүй, цаг барьдаггүй, тэнэгдүү гэсэн ойлголт бууж байх шиг. Харин монгол эмэгтэйн идеал нь цэвэр ичимтгий, даруухан байх гэнэ. Хүнтэй үг солих нь байтугай эгцэлж ч хардаггүй хүүхнүүд  хаяахан хөдөө гадаа явахад тааралдана. Харилцааны комплекстой гэж ч хэлж болохоор. Хамгийн сайн хүүхдийг дуулгавартай, томоотой, үгэнд сайн ордог байх гэж тодорхойлно. Бие даасан үзэл байхгүй, хүний хэлснээр л явдаг, багшийн хэлснийг туйлын зөв гэж ойлгодог хүүхдийг ийм л үзлээр бид үйлдвэрлэдэг байлаа. Товчоор хэлбэл гадныхан монголчуудыг гэнэн, цайлган, зочломтгой, итгэмхий гэж нийтлэг дүгнэдэгийн учир ч эндээс тайлагдана. Уламжлалт ийм менталитетийг ойлговол нүүдэлчид бид яагаад иргэн болж чадахгүй байгаагийн шалтгаан бий. Чухамдаа ийм л үзлийн үүднээс адгийн тэнэг авгайгаа магтана, эмэгтэй хүн урт үстэй ухаан богинотой, эр муу ч эмийн дээр гэх зэрэг цэцэрхэл, зүйр үгс зохиогдсон бөгөөд сүүлийн үед төрөө мэдэхээр эрээ мэд гэх мэтчилэн улам ч баяжих янзтай боллоо. Үүнийг сонссон хүмүүс эхлээд бахаа ханатал инээнэ, дараа нь баахан ярина ингээд л болоо юу? Сүүлийн үед ярьж бичих болсон нэр дэвшигч эмэгтэйчүүдийн 30 хувийн квотын асуудал зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг нөхөргүй, хэдэн хүүхэн албан тушаал хөөцөлдөөд байгаа ч юмуу, эсвэл зүгээр л гадны байгууллагууд л монголд хүчээр тулгаад байгаа асуудал төдий юм уу?

Монголд реформ хэрэгтэй байна. Улс төрийн системд реформ хийхэд порпорционал систем, эмэгтэйчүүдийн квот, гишүүнчлэлгүй нам, намын харьяалалгүй төрийн албан хаагч гэх мэт олон алхмыг эхлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд гарч ирснээр бүх юмыг орвонгоор нь өөрчлөнө гэж би хэлэх гээгүй, гэхдээ энэ нь  улс төрийн системийг шинэчлэх олон ажлын нэг болно гэдэгт би итгэдэг. Намуудын шийдвэр гаргах үйл явц хаалттай байна, тиймээс сонгуульд нэр дэвшигчийг тодруулахад 30-аас доошгүй хувь нь  эмэгтэй байна гэсэн хуулийн заалт тун чухал байлаа. Буруу ойлгож болохгүй, будилах хэрэггүй, энд зөвхөн нэр дэвших тухай ярьж байгаа болохоос биш шууд сонгуулно гэж заагаагүй, 30-аас доошгүй гэсэн болохоос биш дээш байж болохгүй гэж хэлээгүй. Тийм ч учраас манайд туслагч донорууд энэ асуудалд тун ч их анхаарал тавьж байгаа. Бид ийм үзэл санаанаас татгалзаж НҮБ, Олон улсын Парламентийн холбоо, БНОУХ зэрэг байгууллагуудыг тоохгүй байж болно. Бид нэгдэж орсон Хүний эрхийн, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай, Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах конвенцоос ичихгүй ухарч болно. Гэхдээ эмэгтэйчүүдийн квотыг хасахын тулд өөрсдөө баталсан Мянганы хөгжлийн зорилт, тэр ч байтугай дөнгөж жил болж байгаа Сонгуулийн хуулиа хуйвалдан өөрчилж эрээ цээргүй загнаж болохгүй.

Эмэгтэйчүүдийн квот ба Иргэний ардчилал. АНУ-ын үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтийн дагуу америкийн эмэгтэйчүүд нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд тэгш эрхтэй байх ёстой гэсэн үзэл санаа эхэлж амжилт олтол багагүй хугацаа өнгөрчээ. ХХ зууны дунд үеийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн нь арьс өнгөөр ялгаварлах үзэл, үндэсний цөөнхийн эрх зэрэг ойлголттой зэрэгцэн гарч ирсэн иргэний ардчиллын давалгааны үр дүн юм. Тиймээс монголын ардчиллыг бэхжүүлэхэд түлхэц болох хийх шаардлагатай ажлуудын нэг нь эмэгтэйчүүдийн квот мөн. 1990 онд нэгэнт сонгосон сонгуулийн ардчиллыг өнөөдөр иргэний ардчилал болгож гүнзгийрүүлэх, цаашид энэ замаар бид туйлбартай хөгжих эсэх нь ч гэсэн эмэгтэйчүүдийн квоттой холбоотой. Өнөөдөр дэлхий ертөнц ардчилагдаж АНУ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж ч магадгүй байна, Германд эмэгтэй канцлер ажилаж байна, тэр ч бүү хэл азид эмэгтэй ерөнхий сайд аль хэдийн сонгогдчихоод байна. Үүнийг эс тоон эрээс алдуурсан эмийн тухай ярин монгол эмэгтэйчүүдээ гоочлон суух нь инээдэмтэй хэрэг биш гэж үү? Хамгийн хоцрогдсон, шашны, авторитар дэглэмтэй орнуудад эмэгтэйчүүдийн асуудлыг гэр бүл дэх эр эмийн харилцааны тухай яриагаар сольдог. Дэлхий ертөнц ардчиллын замаар замнаж явахад бид дахин сонгогдохын тулд юу ч хийхээс буцахгүй үеэ өнгөрөөсөн улс төрчидтэй үлдчих вий дээ.

Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг. Бодлогод иргэдийг өргөнөөр оролцуулах эрмэлзэл нь эмэгтэйчүүдийн квоттой холбоотой юм. Ийм арга хэрэгслийн нэг нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдал. Францын алдарт судлаач М.Дювержегийн “Эмэгтэйчүүдийн улс төрийн үүргийг тайлбарласан онол” хэмээх алдартай судалгаа хийгдсэнээс хойш дэмжлэг бол басамжлал, эмэгтэйчүүд өөрсдийгөө дэмждэггүй, тэд өөрсдөө л буруутай гэх зэрэг явган яриа онолын хувьд бүрэн няцаагдсан. Тэрээр эмэгтэйчүүд мөнгө, эрх мэдлээр нь ялгаварладаг хаалттай намуудаас яаж ийгээд нэр дэвшээд гараад л ирвэл сонгогчид тэднийг дэмжихдээ хүйсээр ялгаварладаггүйг нотолсон. Манайд болж өнгөрсөн сонгуулиудын дүнгээр ч гэсэн энэ нь батлагдсан. Тэгэхлээр асуудал нь эмэгтэйчүүдийг хүчгүй гэж басамжлан үздэг хоцрогдсон улс төрчдөд байдгаас биш сонгогчдод байдаггүй ажээ. Тэгээд ч хүчтэй гэдгээ эрх мэдэлтэй, мөнгөтэй, сонгогдохын тулд ямар ч луйвар хийхээс буцдаггүй хүмүүсээр төлөөлүүлдэг нь анзаарагддаг. 2004 онд сонгуулийн дараа сонгуулийн булхайн тухай цуврал өгүүллийг “Өнөөдөр” сонинд анх удаа бичиж энэ асуудлыг хөндөж байхад нэртэй нэгэн социологич намууд нэр дэвшүүлэх үеийн булхайг чи дурдаагүй байна гэж шүүмжилж билээ. Тиймээс бид өөрсдөө ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй, эсвэл ядмаг ойлгоцынхоо хүрээнд л гал тогоондоо квотыг тайлбарлаад л суугаад байж болохгүй байх нь.

Дараагийн 10 жилд бид гүндүүгүй, цэвэр ичимтгий монгол мөрөөдөл, эхнэрээсээ айдаггүй эрийн бахархал, үеэ өнгөрөөсөн улс төрчидтэй үлдэх үү, эсвэл бусдын л жишгээр иргэний ардчиллын замаар урагшлан хөгжих үү гэдгээ сонгох цаг болсон. Энэ асуудлаар хоёрдмол байр суурь гэж байхгүй. Яг үнэндээ дээр өгүүлсэн зүйлс бол эмэгтэйчүүдийн квотыг эсэргүүцэгчдийн шалтаг л болохоос харин цаад бодитой шалтгаан нь албан тушаал дээрээ сонгогдохын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон улс төрчдийн ашиг сонирхол юм. Уг нь энийг л ашиг сонирхлын зөрчил гэж хэлдэг бөгөөд энэ зөрчил илрэхээрээ ардчилсан гэж өөрсдийгөө хэлдэг нам нь коммунист болоод, харин ху нам нь дэвшилтэт хүчин болж солигдох юм даа.

Эцэст нь 1995 онд “Монголын эмэгтэйчүүд” эвсэл анх байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл бодитой амжилт олоогүйн шалтгаан юу вэ? Миний бодлоор бид үеэ өнгөрөөсөн улс төрчдөд хэтэрхий их найдаад байгаа юм биш үү. Би ганцаараа эмэгтэйчүүдэд бусдаас илүү хайртай гэж үүнийг бичсэнгүй, би эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү гэж нотлох гээгүй, гэхдээ бас дутуу ч гэж үздэггүй, би монголчууд цаашдаа иргэний ардчилалын замаар явна гэдэгт итгэдэг учраас энэхүү өгүүллийг бичлээ.

2008 оны 3-р сарын 7.

Hello world!
Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!